Баян-Өлгий аймаг нь нийт 45.8 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, далайн түвшингээс 1301-4374 метр өргөгдсөн, эмзэг хөрстэй, ховор, нэн ховор ан амьтан, ургамал бүхий экологийн бүс юм. Нийт газар нутгийн 0.9 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг бөгөөд жилд дунджаар 5677 м3 түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгогддог байна.
“Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газраас ойн санг хамгаалах, зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажилласны үр дүнд ойн санд их хэмжээний хохирол учруулсан 6 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүй мод бэлтгэсэн, түүнийг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан тохиолдол бүрт хохирлын хэмжээ шаардахгүйгээр 5,4 сая хүртэл төгрөгөөр торгох, 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, хэрэв байнга, тогтвортой, бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгаас, төрийн алба хаагч үйлдсэн тохиолдолд 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Мөн ойн санд учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлж, олсон орлого, ашигласан тээврийн хэрэгсэл зэргийг улсын орлогод авдаг байна.
Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар