Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдлээ. Үүний улмаас 14 хүн амь насаа алдаж, 123 толгой мал, амьтан хорогдож, 1.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна.
Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 2616 хүн, 536 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 213 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 19.1 сая төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 711 /75 хувь/, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөг /48 хувь/-өөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Тээврийн хэрэгслийн 7 дуудлагад 41 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 6 хүнийг аварч, 2 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Цогцос гаргах 9 дуудлагад нийт 50 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 9 цогцсыг ослын голомтоос гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
НАС БАРАЛТ
2020 оны нэгдүгээр сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн нас барсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 /1.7 хувь/-аар өссөн байна. Нийт нас барсан 14 хүний 12 буюу 86 хувь нь эрэгтэй бөгөөд үүний 11 буюу 92 хувь нь объектын гал түймэрт өртсөн байна.
Дээрх графикаас харахад нас баралтын 93 хувийг объектын гал түймэр, 7 хувийг бичил уурхайн осол эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 63 хувь өсч бичил уурхайн осолд өртөж нас барсан хүн 4 дахин буурсан байна.
Насны бүлгээр авч үзвэл:
- 0-5 0 хувь
- 6-17 0 хувь
- 18-35 4 хувь
- 36-64 79 хувь
- 65-аас дээш 7 хувийг тус тус эзэлж байна.
ОБЕГ