Өнгөрсөн сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулжээ.
Ийн
Иймд иргэдийг коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.