Deeltei_Mongol_Festival-1024x683.jpg

2020-02-24 13:02
Монголчууд бидний ёс заншил, дэг жаяг, уламжлалаа илүүтэйгээр дээдэлдэг сар шинийн баяраар үндэсний хувцсаараа гоёж, өв уламжлалаа хүндэтгэж байхыг бид бүхэн эрхэмлэдэг билээ. Тэгвэл өдөр бүр үндэсний хувцас өмсдөггүй болсон өнөө цагт дээлийг хэрхэн зөв өмсөх, өөртөө хэрхэн тохируулах тухай зөвлөгөө та бүхэнд хүргэж байна. -Монгол хүн дээлээ өмсөөд бүсээ бүслээд малгайгаа тавиад золгодог. -Энгэрээ […]

87491940_2471777502927679_1936341969101914112_n.jpg

2020-02-24 12:31
Шинэ коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 23-27-ны өдрийг  хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах, уул овоонд гарахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.02.24/ буюу шинийн нэгний өдөр иргэд төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлж байгаад ЦЕГ, ОБЕГ-ын албан […]

55-8.jpg

2020-02-24 12:00
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр дараах мэдээллийг өглөө. “БНСУ-д нөхцөл байдал хүнэрч 700 гаруй хүн коронавирусийн халдвар авсан  учраас БНСУ хөл хорио, хязгаарлалтуудыг хийж байна. Манай улсын хувьд эрсдэл өндөртэй. Учир нь өдөрт БНСУ-аас 600-1000 хүн ирж байна. Зарим иргэд иргэнийхээ үүргийг ухамсарлаж байгаа хэдий ч гэрийн хаяг гэх мэт мэдээллээ өгөхгүй, […]

unnamed-2-13.jpg

2020-02-24 11:37
Эрт дээр үеэс сар шинийн баярын гол идээ ундаа болох цагаан идээ буюу сүү цагаан тос, аарц зэрэгцээ чанаж амталсан амуу будаа тариатай зоогийг бэлддэг байжээ. Цагаалга бол цагаан сарын идээ будааны тэргүүн зоог бөгөөд бууз банш ч мөн улаан махыг цагаан гурилаар бүрхэн цагаалгын шинжтэй болгосон хоол юм. Золгож  шинэлэх ахмад айлдаа  цай, цагаалга […]

1669a7ba2f3ac15c8431fe4bf3d53d77b08205d5-1024x597.jpg

2020-02-24 11:07
Шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудаас шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн дунд сургууль болон их дээд сургууль,  цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл  Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан шинэ коронавирусын халдвараас […]

unnamed-3-7.jpg

2020-02-24 10:57
Цагаан сарын шинийн нэгний өглөө золгож, мэндчилэхдээ жил орж буй хүмүүс жинхэнэ насаа хэлэлгүй, насаа нэмж, аль болох сондгой тоотой нас хэлнэ. Жил орж буй хүмүүс насаа нууцлах учиртай байдаг. Цагаан сараар үйл мэтгэх, оёхдоо хуучин дээл хувцас, эдмэршсэн эд зүйл нөхөхийг цээрлэнэ. Заавал шинэ юм эхлэн оёдог нь сайн сайхны бэлгэшээл болно. Цагаан сараар […]

05-13.jpg

2020-02-24 10:35
Хятадын “CCTV” телевизэд ажиллаж байгаа сэтгүүлч, яруу найрагч Батмөнхийн Занданхүүгийн Бээжин хотод тогтоосон хөл хорионы дэглэмийн тухай цахим хуудастаа тэмдэглэсэн нийтлэлийг хүргэж байна. …Хотхоны үүдэнд очиж хүргэлтээр ирсэн хүнсээ авчихаад буцаад орох гэсэн чинь саатуулагдчихсан. Хоёр цаг үйлээ үзэж, үглэж дуулж, нус нулимс болсны эцэст харуулын албан дээр ажиллаж байгаа Онцгойгийнхонтой хамт хотхоны конторт очин […]

coronavirus-south-korea-2-ap-rc-200222_hpMain_16x9_992.jpg

2020-02-24 10:34
Хоёрдугаар сарын 24-ний 10:12 цагийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 763-д хүрч, нас барсан хүний тоо долоо болоод байна. Өчигдөр 23 цагийн байдлаар халдварын тоо 602, нас баралт 6 байсан бөгөөд даруй 161 тохиолдлоор нэмэгдээд байна. Харин нийт тохиолдлын тоо 79,140, халдварын улмаас амиа алдагсад 2468, эдгэрсэн хүний тоо 23,094 болжээ.

251552-24022020-1582506847-315124780-korea_korona2.jpg

2020-02-24 10:23
Эрүүл мэндийн яамнаас БНСУ-аас ирсэн иргэдийг иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, айл орноор хэсэхгүй, олон нийтийн газраар явахгүй, гэртээ 14 хоног байж өөрийгөө тусгаарлах хэрэгтэйг зөвлөлөө. Шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-ийн 80086829, 100 дугаарын утсанд хандах юм байна. БНСУ-д коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр 23 цагийн байдлаар халдварын тохиолдол 602-т хүрч, халдварын улмаас амиа алдсан хүний тоо зургаад […]

unnamed-19.jpg

2020-02-24 10:14
Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комисс өнөөдөр /2020.02.24/ хуралдах гэж байна. Хуралдаан Төрийн ордон буюу Шадар сайдын өрөөнд 14.00 цаг эхлэх юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өсөн байна. Энэ хүрээнд Улсын онцгой комиссын хуралдааныг шуурхай хуралдуулахаар болжээ.