“Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж БНСУ-тай холбоотой шийдвэр гаргалаа. БНСУ-д шинэ коронавирусийн халдвар тархалт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар л гэхэд нийт 700 гаруй хүн халдвар авсан тогтоогджээ. Тиймээс тус улсаас Монгол Улс руу агаарын хөлгөөр ирж байгаа эрсдэл нэлээд өндөр байна гэж үзэж бид Инчён болон Бусаны бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.
Дамжин өнгөрч байгаа зорчигчдын хувьд зөвхөн Инчёны буудлаас авахаар зохицуулалтыг хийсэн. Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 18 нислэг байна. Маргаашнаас эхлээд энэ нислэгүүдийг зогсоох шаардлага гарч байна. Бусанаас нийт 4 удаагийн нислэгт 367 тийзээ захиалсан байна.
Нийт 3668 хүн тийзээ авсан байгаа бөгөөд 2,504 хүн явах захиалга өгсөн байна. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Мөн бид Авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр явах бололцоог хангаж өгөх чиглэл өгч байна. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан байна” гэж Улсын онцгой комиссын хуралд оролцсон Зам тээврийн сайд М.Энх-Амгалан мэдэгдлээ.