Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд бүх нийтээр амрах хуультай. Тиймээс зах, банк, үйлчилгээний газрууд хуулийн дагуу амрах, хэсэгчлэн ажиллах хуваартай байдаг. Тэгвэл энэ өдрүүдэд зах, худалдааны төвүүд дараах хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ.
- “Бөмбөгөр” худалдааны төв хоёдугаар сарын 24-27-ныг хүртэл амарна.
- “Нарантуул” болон “Баялаг-Ундраа” худалдааны төв хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.
- “Хүчит шонхор” худалдааны төв нь хоёрдугаар сарын 24-өөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.
- “Хархорин” худалдааны төв хоёрдугаар хоёрдугаар сарын 24-28-ныг хүртэл амарна.