tuul-1024x768.jpg

2020-03-02 10:45
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл Экспо”-гийн баруун талд Мэнд констракшн ХХК барилгын ажил гүйцэтгэх явцад гарсан хөрсний усыг хоолой ашиглан “Туул” голын хөвөө рүү хийж байсан байна. Энэхүү хаягдал уснаас 2 төрлийн дээж авч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лабораторид хими, нян судлалын шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний дүн бохирдолтой гарсан байна. Тиймээс  “их” зэргийн […]

87956018_2803599593042816_6239609950826397696_n.jpg

2020-03-02 10:44
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт Даланзадгад сумын Баруунсайханы …дүгээр багийн Төгөлийн …-т гэр шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиход 55 настай, эрэгтэй Г  дотроосоо түгжин унтсан байсан аж. Улмаар гэрийн хаалгаар орох боломжгүй тул алба хаагчид тооноор нь орж, Г-ийн амь насыг нь аварч эмнэлгт хүргүүлсэн байна.    

unnamed-1-1.jpg

2020-03-02 10:37
БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. 1. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ; 2. Амны хаалт тогтмол хэрэглэх; 3. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх; 4. Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх; 5. […]

tsetserleg.jpg

2020-03-02 10:18
 2020.03.03-2020.03.06 ны өдрүүдэд 2020 оны 02 сарын 3 наас 14 -ний хооронд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг давтан хүргэх болно. /Энэ хугацаанд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэх юм/  2020.03.09-2020.03.20 хүртэл ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэх болно.  2020.03.23-2020.03.27 -ны […]

regnum_picture_1558684620335992_normal-1024x603.jpg

2020-03-02 10:13
Гуравдугаар сард автомашины улсын дугаар 3 болон 8-ын тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолооч нар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын болон Авто зам ашигласны төлбөрөө төлөх хуваарьтай. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд, эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар […]

unnamed-1.jpg

2020-03-02 09:59
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгожээ. Өчигдөр Улсын Онцгой комиссын хуралдаан болсон бөгөөд энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна.

niislelruu.jpg

2020-03-02 09:52
2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас зорчих хөдөлгөөнийг нээхээр Улсын онцгой комисс шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байна. Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт […]

image.jpg

2020-03-02 09:30
Эх газрын Хятадад өнгөрсөн ням гарагт шинэ коронавирусний халдварын 202 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 42 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд даваа гарагт мэдээлжээ. Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, ням гарагийн оройны байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 80026 хүрч, 2837 хүн нас барж, 44462 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ. […]

222.png

2020-03-02 09:19
Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 8. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич […]