Дөрвөн сартай нярайн амь насыг хохироогоод, хогийн цэгт хаясан байжээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгаас нярай хүүхдийн цогцос олдсон байна. Хэргийг тодруулбал, тус аймгийн Дархан суманд байрлах … тоот орон сууцны хогийн цэгт дөрөв орчим сартай нярайн цогцсыг хаясан байжээ.

Эл хэргийг шалгахад, нас барсан нярайн хоолойг эмэгтэй хүний дотуур өмдөөр боомилж хөнөөсөн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд нярайн амь насыг хохирсон этгээдийг болон эцэг, эхийг тогтоохоор ажиллаж байна.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн