2020-03-02 09:14
Өчигдөр буюу 2020.03.01-ний 23:15 цагт БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор тусгай чиглэлийн автобусаар орж ирсэн Монгол Улсын 13 иргэн, тээвэрлэсэн 1 жолооч, 1 эмчийн эрүүл мэндийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийлээ. Эдгээр иргэдийн биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн судалгаа авч, хоёр иргэнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 12 иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлав. […]










