Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарласан.
Гэтэл хязгаарлалтын хугацаа дуусгавар болоогүй байхад Баянхонгор аймгаас Улаанбаатар хотруу нэвтрэхээр иргэн “Х”, Баянхонгор аймгийн Өлзийт сумаас аймгийн төв рүү нэвтрэхээр иргэн “Б” нар нь эмнэлэгт өвчтөн илгээх хуудас буюу 13А маягтыг хуурамчаар бүрдүүлэн хяналтын постоор нэвтрэх гэж байсан үйлдлийг илрүүлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг хүсье.
Дээрх шийдвэрийг мэдсээр байж санаатайгаар зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох болохыг анхаарна уу.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙГ ГАЗАР