Гуравдугаар сард автомашины улсын дугаар 3 болон 8-ын тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолооч нар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын болон Авто зам ашигласны төлбөрөө төлөх хуваарьтай.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд, эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж байна.