“Сумын шинэ төв” дэд хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Биндэр сумын дэд бүтцийн ажлыг хийж дуусчээ. Мөн улсын болон орон нутгийн төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Адарга, Баян-Овоо, Өмнөдэлгэр сумын дулааны нэгдсэн шугам сүлжээний ажил дуусаж, бүрэн ашиглалтад орлоо. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Баянхутаг, Батноров, Дархан, Норовлин, суманд цэвэр усны шугам сүлжээ […]