Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.14/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр тусгаарлагдаж байсан нэг эх ХӨСҮТ-д амаржиж, охинтой боллоо. Эхэд 2 удаа хяналтын шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Мөн өчигдөр 375 хүнд шинжилгээ хийхэд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг хүн, ОХУ-аас өчигдөр ирсэн 18 оюутнаас коронавирус илэрлээ.
Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржлаа, уг эмэгтэйгээс хоёр удаагийн сорил авахад ковид-19 илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг хүн, ОХУ-аас ирсэн 18 иргэнээс коронавирус илэрлээ. Эхний шинжилгээ авснаас 14 хоногийн дараа вирус илэрч байгаа нь 21 хоногийн тусгаарлалт зөв гэдгийг харуулж байна.
Яг одоо 132 хүн ажиглалтад байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Мөн хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахад бэлэн болсон байна. Энэ дашрамд эмчилгээний үр дүн, тактик сайн байна гэдгийг хэлье. Улсын хэмжээнд халдварын тохиолдол нийт 61 бүртгэгдлээ.