Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.14/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өчигдөр Лесотогийн хаант Улсад коронавирусийн халдвар илэрснээр дэлхийн 216 оронд нийт 4.421 сая халдварын тохиолдол бүртгэгдэж, 297 мянган хүн амьсгал хурааж, 1.6 сая хүн эдгэрчээ.
Дэлхийд нийтийн хэмжээнд 2,4 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 83 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа. ОХУ, Бразил, АНУ-д өдөрт 10 мянгаар нэмэгдэж байна. Өчигдөр Зоонозийн өвчин судлалын үндэсний төвөөс ОХУ-аас ирсэн тусгай үүргийн 3 онгоц, УБ-Бээжингийн чиглэлийн 3 онгоц, 12 автобус, 544 ачааг ариутгалд оруулжээ. Мөн 14 чиглэлийн галт тэргэнд 3754 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Одоогоор ажиглалтад 1286 хүн байна. 119 утсанд нийт 393 дуудлага ирсэн. Гадаадын 73 орноос 16 монгол хүн холбогдож, зөвлөгөө авлаа.