Улсын онцгой комиссын хурлаар Туркийн Истанбул хот, Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нисгэж, харин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотуудаас Алтанбулаг боомтоор иргэдээ татан авах шийдвэр гарсан.
Тэгвэл Истанбул хотоос иргэдээ авчирч буй тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ онгоцоор нийт 179 иргэнээ татаж авснаас өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44 хүн байна.
Мөн жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн ирлээ. Зорчигчдыг хүлээн авч, асуумж тандалт хийн тусгаарлалтаас шилжүүлж байна.