tsag-agaar-1024x640.png

2020-05-19 07:59
2020 оны 05 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. […]

c1_1906775.jpg

2020-05-18 17:02
Коронавирусний цар тахлын дараа үндэсний эдийн засаг ойрын хагас жилийн хугацаанд сэргэх шинжгүй бол БНСУ-ын гурван компани тутмын нэг нь ажилтнуудаа цомхотгохоос өөр аргагүйд хүрнэ гэдгийг Солонгосын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн явуулсан судалгаа харуулжээ. 120 компани хамрагдсан уг судалгаанд оролцогчдын 30 орчим хувь нь цар тахлын үр дагавартай холбоотой асуудал зургаан сарын дотор цэгцрэхгүй бол […]

7-18_MedicineBowHikingFishing_KL_0708_3298-1024x682.jpg

2020-05-18 16:20
Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж нийслэлийн Засаг дарга  өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргасан. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг дөрөвдүгээр сарын 6-наас зургаадугаар сарын 10 хүртэл хоригложээ. Энэ дагуу нийслэлийн […]

43766298-engineering-man-with-white-safety-helmet-standing-in-front-of-oil-refinery-building-structure-in-hea.jpg

2020-05-18 15:36
Өнгөрсөн 2019 онд 330 гаруй үйлдвэрлэлийн осол гарсны 20 орчим хувь нь барилгын салбарт гарсан байна. Эдгээр ажилчдын олонх нь хөдөлмөрийн гэрээгүй байсан аж. Гэрээгүй ажилласнаар тохиролцсон цалингаа гүйцэд авч чаддаггүй, цаашлаад осол аваарт орлоо гэхэд өөрөө хохироод үлддэг тохиолдол олон гардаг. Иймд бид үүнд онцгой анхаарч Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тодорхой заалтуудыг […]

666-2-1-1.jpg

2020-05-18 13:34
Хот байгуулалт, хөгжлийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 161, 2020 оны 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл […]

bz9uxq_imported_image_x974-1024x682.jpg

2020-05-18 12:42
“Фантастик” продакшны уран бүтээлчид хандивын аянд нэгдэж, Улсын онцгой комисст найман сая төгрөгийг өнөөдөр гардуулан өгчээ. Тус продакшны уран бүтээлчид “Zura” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд шоунд ялалт байгуулсан жүжигчин М.Баярбат шагналынхаа мөнгийг ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа нийт ажилтан, алба хаагчдад хандивлах шийдвэр гаргасан байна. Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал […]

OPTOVAJa_PRODAZhA_STROITELNYH_MATERIALOV_2.jpg

2020-05-18 12:23
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инновац технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцуулсан байна. Төлөвлөсөн бүтээн байгуулалтаа хийж, үйл ажиллагааг нь эхлүүлснээр энэ оны төгсгөл гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулах […]

shuuh-1-1.jpg

2020-05-18 11:57
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн. […]

gtime.png

2020-05-18 11:42
Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол […]

unnamed-13-1-1-1-1-1-2-1-1.jpg

2020-05-18 11:38
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 408 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 282-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэн, үүнээс 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүүхдийн амь насыг хохирсон байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ […]