Өнгөрсөн онд 330 гаруй үйлдвэрлэлийн осол гарсны 20 хувь нь барилгын салбарт гарчээ

2020-05-18 15:361min0
43766298-engineering-man-with-white-safety-helmet-standing-in-front-of-oil-refinery-building-structure-in-hea

Өнгөрсөн 2019 онд 330 гаруй үйлдвэрлэлийн осол гарсны 20 орчим хувь нь барилгын салбарт гарсан байна. Эдгээр ажилчдын олонх нь хөдөлмөрийн гэрээгүй байсан аж. Гэрээгүй ажилласнаар тохиролцсон цалингаа гүйцэд авч чаддаггүй, цаашлаад осол аваарт орлоо гэхэд өөрөө хохироод үлддэг тохиолдол олон гардаг.

Иймд бид үүнд онцгой анхаарч Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тодорхой заалтуудыг тусгуулсан гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг хэллээ.

Барилгын талбай дахь сахилга бат, дэг журмыг хуулийн дагуу биелүүлэхгүй бол осол аваарын тоо буурахгүй. Иймээс бид үүнийг хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгохын тулд шаардлагатай ажлуудыг эхлүүлсэн гэдгийг онцоллоо.

f38cf7920e3107f3e3cf75d2b0c21daf Өнгөрсөн онд 330 гаруй үйлдвэрлэлийн осол гарсны 20 хувь нь барилгын салбарт гарчээ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй