“Ковид-19” цар тахлын дэлхийн эдийн засагт учруулах хор хохирол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувь буюу 8.8 их наяд ам.доллар хүрч магадгүй гэж Азийн хөгжлийн банк тооцоолсон байна.
Хэрэв зөв бодлого баримталж, хөл хорионы хугацааг гурван сар болгож багасгавал хохирол 4.1 их наяд ам.доллар болж буурна хэмээн үзэж байна. Шинээр танилцуулсан цар тахлын хохирлын төлөв нь өнгөрсөн сард танилцуулсан хэмжээнээсээ хоёр дахин өндөр байгаа гэнэ.
Тус байгууллага улс орнуудыг эрүүл мэндийн системээ сайжруулж, орлого, ажил эрхлэлтийг дэмжихийг зөвлөж байна. Зөв арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь коронавирусийн эдийн засагт учруулах хор нөлөөг 40 хувь хүртэл бууруулах боломжтойг онцолжээ.
Bloombergtv.mn