2020-05-18 16:201min00

Нийслэлийн ногоон бүсэд зургадугаар сарын 10 хүртэл аялаж зугаалахыг хориглолоо

7-18_MedicineBowHikingFishing_KL_0708_3298

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж нийслэлийн Засаг дарга  өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргасан. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг дөрөвдүгээр сарын 6-наас зургаадугаар сарын 10 хүртэл хоригложээ.

Энэ дагуу нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж байна. Эдгээр албан хаагчид ирэх зургаадугаар сарын 10-н  хүртэл хөдөлгөөнт эргүүл хийх ажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй