fa6b8fcce2932f0b7b04d383035192ff-yokohama-1024x683.jpg

2020-07-06 16:06
Коронавирусийн тархалтаас үүдэн эх орондоо буцах боломжгүй байгаа Япон Улсад богино хугацаагаар зорчиж буй богино хугацааны визтэй иргэд болон их дээд сургуулиа төгссөн оюутан, ажлын гэрээний хугацаа нь дууссан дадлагажигч ажилтнуудын визийг тухай бүр сунгахаар болжээ. Тодруулбал Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ны зүгээс Японы Цагаачлалын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж энэ асуудлыг шийдвэрлүүлжээ. Энэ […]

e67c34a86065fcf3ff6509bb59c4f856-768x461.jpg

2020-07-06 15:45
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас  2020- 2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны засварын графикт ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаа бөгөөд 56 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.  Мөн хуваарьт зогсолтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанаас 1-3 хоногийн өмнө дуусгаж, хэрэглэгчдийг халуун усаар хангаж байгаа гэж мэдээллээ. Харин хэрэглэгчдийн засвар үйлчилгээний ажлууд 20-30 хувьтай хийгдэж байгаа бөгөөд цаашид өвөлжилтийн бэлтгэл хангах дулааны шугам тоноглолын засвар үйлчилгээгээ төв шугамын засварын ажлуудтай уялдуулан хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг тус компаниас анхаарууллаа.

onts_20171028033015.jpg

2020-07-06 14:54
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Цар тахалтай холбогдуулан дэлхий дахинд хамгийн их өртөж буй салбар бол аялал жуулчлал болон агаарын тээврийн салбар байна. Аялал жуулчлалын салбарын хувьд 2020 оны эхний таван сарын байдлаар […]

ГССҮТ-1024x682.png

2020-07-06 14:38
Сүүлийн үед бага насны хүүхэд бэртэж, гэмтэх нь ихэсжээ. Үүнтэй холбоотойгоор эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд гэр бүлийн хамт аялж явсан Улаанбаатар хотын харьяат 6 настай, эмэгтэй долдугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Шинэсний гэзэг” гэдэг газар […]

hueep4_107104989_1487990824737298_8500098860980764302_n_x974-1024x682.jpg

2020-07-06 14:20
Улсын хэмжээнд хонин сүргийнхээ тоогоор тэргүүлдэг Архангай аймагт мал аж ахуйн гаралтай түүхий эдийг чанартай бэлтгэн нийлүүлэх, малыг эрүүлжүүлэх, нэмүү өртөг шингээж малчдын орлогыг өсгөх зорилгоор МҮХАҮТ-аас Германы ХАҮТ-тай хамтран “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд саяхан Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл, Хайрхан сумын […]

m1a.jpg

2020-07-06 13:35
7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Хангай нурууны арын Чулуут, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна. Ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Маргааш буюу 7 дугаар сарын 7-нд Туул гол […]

5f029681e384a.jpeg

2020-07-06 13:04
Ховд аймгийн Жаргалант сумын иргэн С.Бадампүрэв, гэргий Э.Содномбаяр нар нэг сар гаруй хугацааны өмнө 3 ихэр хүүтэй болсон аж. Ихрүүд долоодугаар сарын 14-нд 2 сар хүрэх бөгөөд эцэг, эх нь тэдэнд Б.Билэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Түвшинсайхан гэх нэр хайрлажээ. Улмаар Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар тус гэр бүлд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн төдийгүй аймгийн удирдлагууд 3 ихэр хүүг мялааж  3 өрөө байр олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ. .

88555666.jpg

2020-07-06 12:32
Завхан аймагт сураггүй алга болсон гэх 25 настай эмэгтэйг хоёр хоногийн дараа уулнаас эсэн мэнд олжээ. Тодруулбал, тус аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Цагааннуур” гэдэг газарт амьдардаг тус сумын харьяат малчин 25 настай, эмэгтэй У нь 06.30-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн […]

42a29025b68ec4ab20f8f87861ec1cb4.jpg

2020-07-06 12:08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. 15настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг барьсан бөгөөд халуурсан шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт тусгаарлажээ. Тарваган тахал хүндрэл гардаг, эндэгдэл ихтэй өвчин тул иргэд тарваганы мах идэхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.

Ариунсан-1024x683.png

2020-07-06 11:53
Оюутолгойн хэрэгт нэр бүхий албан тушаалтнууд шалгагдаж, хэрэг шүүхийн шатанд ирээд байгаа билээ. Уг хэрэгтэй нэр холбогдон шалгагдаж байгаа Б.Ариунсан өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “Ч.Сайханбилэг олон хүний хувь заяагаар тоглож болохгүй. Эх орондоо ирэх хэрэгтэй” хэмээн хэлсэн байдаг. Тэрбээр “Төрд олон жил ажиллаж, Засгийн газрынхаа үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө шалгуулж байгаадаа дотроо […]