Коронавирусийн тархалтаас үүдэн эх орондоо буцах боломжгүй байгаа Япон Улсад богино хугацаагаар зорчиж буй богино хугацааны визтэй иргэд болон их дээд сургуулиа төгссөн оюутан, ажлын гэрээний хугацаа нь дууссан дадлагажигч ажилтнуудын визийг тухай бүр сунгахаар болжээ.
Тодруулбал Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ны зүгээс Японы Цагаачлалын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж энэ асуудлыг шийдвэрлүүлжээ. Энэ хүрээнд Япон орон даяарх Цагаачлалын газрын орон нутгийн салбаруудад манай улсын иргэдийн визийг зохих журмын дагуу сунгах юм.
Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам