“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2020-
2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны засварын графикт ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаа бөгөөд 56 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн хуваарьт зогсолтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанаас 1-3 хоногийн өмнө дуусгаж, хэрэглэгчдийг халуун усаар хангаж байгаа гэж мэдээллээ.
Харин хэрэглэгчдийн засвар үйлчилгээний ажлууд 20-30 хувьтай хийгдэж байгаа бөгөөд цаашид өвөлжилтийн бэлтгэл хангах дулааны шугам тоноглолын засвар үйлчилгээгээ төв шугамын засварын ажлуудтай уялдуулан хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг тус компаниас анхаарууллаа.