УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байна. Мөн Байнгын хорооны хуралдааны дараа 16.00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулганыг хуралдуулах тов гарлаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэх юм байна. Тодруулбал, хэдэн яам, хэдэн агентлагтай ажиллах вэ гэдгээ танилцуулж, батлуулна гэсэн үг.
Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтцийг батлуулсныхаа дараа бүрэлдэхүүнээ танилцуулж, томилох хуулийн зохицуулалттай.