hil.jpg

2020-07-30 10:51
Чех улсад сурдаг оюутан ОХУ-аар дамжин улсын хил дээр ирээд байгаа ч хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан шууд бичлэг хийж мэдээлсэн юм. Тэрбээр “Чех улсад сурч байгаад машинаар дайгдаад ирсэн Монгол иргэн байна аа. Орос улс хил дээр зөвшөөрөөд гаргасан. Харин Монголын хилээр оруулахгүй буц гээд байх юм аа. Орос буцаад оруулахгүй гээд […]

unnamed-8.jpg

2020-07-30 10:37
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 20 айлын 100-гаад үхэр яс сөнөрөх өвчнөөр үхжээ. 100 орчим үхрийн дийлэнх нь саалийн үнээ юм. Байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн талхлалтаас үүдэлтэйгээр ургамлын бүтцэд өөрчлөлт орж, мал өвс ургамлаас хангалттай шим тэжээлээ авч чадахгүй болсноор яс сөнөрөх өвчин тусдаг аж. Энэхүү яс сөнөрөх өвчин зонхилон гарч байгаа Баянтүмэн, Сэргэлэн, Булган […]

shine.jpg

2020-07-30 10:28
Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл болон нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг цахимаар бүртгэхээр холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж байна. ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах хүүхдүүдийг цахимаар бүртгэх анхны туршилтыг өнгөрсөн онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд зохион байгуулжээ. Туршилт амжилттай болсон учраас энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 140 сургуульд нэвтрүүлэх талаар Нийслэлийн боловсролын […]

ugluu.jpg

2020-07-30 10:12
Өглөө хэрхэн угтсанаас, тэр өдрийн ажлын бүтээмж, сэтгэл санаа ямар байх зэргүүд шалтгаалдаг. Хүйтэн салхи хацар жиндүүлсэн өвлийн эдгээр өдрүүдэд таны эрч хүч шавхагдаж, нэг л ядраад залхуу тань хүрээд байна уу? Тэгвэл та бүхэндээ хэцүү өдрүүдийг ардаа хийж, өглөөг цоглог угтахад хэрэг болохуйц 6 зөвлөгөөг тоймлон хүргэж байна. 1. Гэртээ хариад юу хийх хэрэгтэй […]

hil.jpg

2020-07-30 09:56
Чех улсаас дамжин, 25 хоногийн хугацаанд урт зам туулан ирсэн Монгол оюутныг хилээр нэвтрүүлэх болсон байна. Энэ талаар Polit.mn сайт мэдээлсэн байна. Тодруулбал Чех улсаас дамжин, 25 хоногийн хугацаанд урт зам туулан ирсэн Монгол оюутныг хилээр нэвтрүүлэхгүй байсан юм. Тэрээр “Буцаад Орос руу нэвтрэх боломжгүй. 25 өдрийн турш газраар яваад ирж байхад ингэнэ гэж ёстой бодсонгүй. […]

huur-1.jpg

2020-07-30 09:28
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ. Тус транзит нислэгээр зургаан улсаас 165 иргэн ирсэн бөгөөд Индонез-10, Тайланд-22, Тайпэй-53, Сингапур-24, Малайз-10, АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ. Тус иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

tsag.jpg

2020-07-30 09:24
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв […]

5f210f0b1ff80.jpeg

2020-07-29 16:35
Ойг хамгаалах, зүй зохистой ашиглуулах зорилгоор самрын болц гүйцэхээс нь өмнө түүж бэлтгэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд хушин ой бүхий сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүдийн 60 гаруй төлөөллийг хамруулсан уулзалтыг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтын дараа аймгийн Засаг даргын […]

111222351_4082832341787986_234806066100275250_o-1024x683.jpg

2020-07-29 16:30
Энэ өвлөөс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлнэ. Алслагдсан дүүргүүд болон нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна. Өнгөрсөн удаад Зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэр болох “Таван толгой түлш” ХХК-д нээлттэй ажлын байр зарлагдаж, 15 хүн барилга сантехникийн бригадад ажилд орсон бол […]

Шуурхай-штаб-1024x682.png

2020-07-29 16:11
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх иргэдийн анхааралд: Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10,000 буюу нийт 1,060,000 төгрөг 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30,000 төгрөг буюу нийт 630,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан […]