govi-1024x597.jpg

2020-08-26 12:33
Хөвсгөл аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т орших Рашаант сумын Хөвсгөлийн нуруу хэмээх газарт өчигдөр 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 13:36 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Рашаант сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд […]

zal1.jpg

2020-08-26 12:09
Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт хүн амын 31.7 хувь нь 15-34 насны залуучууд байна. Нийт 15-34 насны залуучуудын 50.3 хувь нь эрэгтэй, 49.7 хувь нь эмэгтэй. Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2019 онд нийт 77 601 эх амаржсаны 63 634 (82.0%) нь 15-34 насандаа төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 510(1.2%) –төрөлтөөр буурчээ. Боловсрол, […]

barag.jpg

2020-08-26 11:51
Хүүхдэдээ хэрээс хэтэрсэн хариуцлага өгвөл сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлөх магадлалтай учир насанд нь тохирсон хариуцлагыг хүлээлгэж өгөөрэй. Насанд нь тохирсон ажил гэж юу болох, мөн хэрхэн бие даасан болгох зөвлөгөөг Сэтгэл судлалын хүрээлэнгийн Сэтгэл зүйч, Доктор /Ph.D./ Б. Номин энэ удаад хүргэлээ.

tar-1.jpg

2020-08-26 11:42
Өвөрхангай аймагт 2020 оны 08 сарын 25-ны өдөр нэг гэр бүлийн 3 гишүүн тарваган тахлын сэжигтэйгээр БОЭТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байна. Аймгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЭРСДЭЛТ ҮЙЛДЛҮҮДЭЭС ТАТГАЛЗАЖ, ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛЦГААЯ!   Эх сурвалж: ЗӨСҮТ

5f0e862e9af7e-1.jpeg

2020-08-26 11:21
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.08.26) мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнд коронавирус илрээгүй. Хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн […]

unnamed-6-4.jpg

2020-08-26 11:15
“Ерөнхий боловсролын салбарын чиглэлээр  2020 онд баталсан  баримт бичгийн эмхэтгэл”-ийн цахим хувилбарыг танд хүргэж байна. Эмхэтгэлд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан 25 баримт бичиг багтсан болно.

dund.png

2020-08-26 10:58
Үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай!!! Дундговь аймагт Боргитын нуурын дэргэд дөрвөн хүүхэд тоглож байснаас хоёр нь живж осолджээ. Тодруулбал, Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Боргиотын нуур”-ын эрэг дээр 4 хүүхэд тоглож байгаад Б /11 настай, эрэгтэй/, Б /8 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг өчигдөр /08.25/ 19:10 цагт хүлээн авсан. […]

dar1.jpg

2020-08-26 10:31
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумдтай хамтран хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 65 сургууль, цэцэрлэгийн 362,976 м2 талбайд ариутгал хийсэн байна. Давхардсан тоогоор […]

shuuh-1-1-1.jpg

2020-08-26 10:27
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”-т заасан гэмт хэрэгт Д.Тодномбат /мэс заслын эмч/, Б.Мөнгөнчимэг /нойрсуулагч эмч/ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэв. Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг […]