Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлын талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020-2021 оны хичээлийн жил бол өнгөрсөн онуудын хичээлийн жилээс маш онцлог. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээллэх онцгой жил болж байгаа. Энэ хүрээнд яамнаас хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөх журам баталсан. Нийт багш ажилтнуудын 85 хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар заавар зөвлөмжийг хүргүүлээд байна. Орон нутагт бэлтгэлийг нэлээд сайн хангаад байна. Одоогоор найман аймагт багш, ажилчдыг сургалтад хамруулж байна. 13 аймагт сургалт дууссан.

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэл үргэлжилж байгаа. Улсын хэмжээнд 3-5 насны 232 мянга 435 хүүхэд байгаагаас 85.7 хувийг нь цэцэрлэгт хамруулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1449 цэцэрлэг ажиллах урьдчилсан дүн гарсан.

БШУЯ байгууллагын цэцэрлэгийг дэмжиж байгаа бөгөөд 10 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 550 хүүхэд аав ээжийнхээ ажилд ойрхон цэцэрлэгт хамрагдах боломжоор хангагдсан.

Цэцэрлэгийн багш нар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагддаг бөгөөд одоогийн байдлаар нийт багш нарын 78 хувь үзлэг оношилгоондоо хамрагдаад байгаа. Улирлын томуугийн дэгдэлт эхэлж байгаа учраас хүүхдийнхээ дархлааг дэмжихэд анхаарах хэрэгтэй. Ханиад хүрсэн, халуунтай хүүхдийг ангид хүлээж авахгүй. Хүүхдээ эмчлээд ирсний дараа ангид нь хүлээж авах чиглэл өгсөн учраас эцэг эхчүүддээ хандаж, хүүхдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхаараарай гэж зөвлөмөөр байна” гэв.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн