Хөвсгөл аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т орших Рашаант сумын Хөвсгөлийн нуруу хэмээх газарт өчигдөр 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 13:36 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Рашаант сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар