“Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан хар улаан”, “Судасны чимээ”, “Сахиуст хангайн нууц”, “Сүнсний томьёо” зэрэг олон арван бүтээлээрээ уншигчдыг байлдан дагуулсан соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана шинэ номоо хэвлүүлжээ.
Тэрбээр энэ талаараа өөрийн “фэйсбүүк”-тээ ““Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан Хар Улаан”, “Судасны чимээ”, сүүлд гарсан “Сүнсний томьёо” цөмөөрөө л орчин цагт өрнөж буй үйл явдалтай. Гагц “Сахиуст Хангайн нууц” л урьд дээрийн, өөр цаг үеийн тухай өгүүлдэг. Энэ удаад “Сахиуст Хангайн нууц”-ын үргэлжлэл романыг хэвлүүлснээр бас нэгэн мөчлөг зохиолуудаа цэглэж байна…” гэжээ.
Л.Баяр