Гэгээн муза наадмын улаан хивсний ёслол болно

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Гэгээн Муза-15” олон улсын театрын наадмын улаан хивсний ёслол наймдугаар сарын 30-нд 17.00 цагт “Хүн” театрт болно.

“Гэгээн Муза 15′′ олон улсын театрын наадам монодрама, хөгжмийн тоглолт, хүүхдийн тоглолт, хоёр эрэгтэй үзүүлбэр, драмын тоглолт гэсэн үндсэн таван ангиллаар болох юм. Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүдээс гадна олон улсаас 12 орны уран бүтээлчид оролцохоор болжээ.

Олон улсаас энэ удаагийн наадамд, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украйн, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид уран бүтээлээрээ оролцох юм байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн