Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.08.26) мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнд коронавирус илрээгүй.
Хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 300 батлагдсан тохиолдлын 289 нь эдгэрлээ.
Нийт халдвар авсан хүмүүсийн 96.3 хувь нь эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 31, гэрийн тусгаарлалтад 35, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 223 хүн байна. Одоогийн байдлаар халдвартын клиникт 11 хүн эмчлүүлж байна. 10 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийтдээ эмчилгээ ажиглалт тандалтад 30 хүн байгаа” гэлээ.
Л.Баяр