3site_FqiR94G-1-1024x629.jpg

2020-11-26 13:24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүрэг дэх Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлш түгээх цэгт очиж ажиллав. Тус цэгт Баянзүрх дүүргийн дөрвөн хорооны зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгох ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, “Тавантолгой” түлш ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа нар ажлын явц, […]

127993798_712535599370703_8357615425738813948_o-1024x683.jpg

2020-11-26 13:11
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хилийн чанадад ажиллаж байгаа эрдэмтэдтэй цахим хурал хийлээ. Хурлаар “КОВИД-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа ажил, бусад улсын хийж байгаа ажил, төлөвлөгөө, стратегийн талаар мэдээлэл солилцлоо. Энэ удаагийн хуралд Япон, БНСУ, Австрали, АНУ, Тайвань зэрэг улсад амьдарч, ажиллаж байгаа эрдэмтдийн […]

127112224_220930792748309_6474105034255184534_n.png

2020-11-26 12:55
Манай улсын ойн сан бүхий газар 18.5 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувийг эзэлдэг. Үүнээс 12.3 сая.га нь ойгоор бүрхэгдсэн хэвийн ургаж байгаа бөгөөд ойрхог чанар 7.9  хувь байгааг Монгол орны байгаль, орчны төлөв байдлын тайланд дурджээ. Салбарын судлаачид Монгол орны хамгийн хөгшин мод Завхан аймгийн Их-Уул сумын нутагт байгаа 700 гаруй жилийн настай, 1,8 метр бүдүүн шинэс мод […]

duud-1024x533.jpg

2020-11-26 12:54
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Эрүүл мэндийн яамнаас сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүргэхээр 24 цагийн хугацаанд Дохионы хэлний видео дуудлага нэртэй фэйсбүүк хаягийг ажиллуулж, зөвлөгөө өгч байгаа” талаар мэдээлэв. Түүнчлэн коронавирусийн үед гэртээ байх нь халдвараас хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэсэн юм.

5fbd02ac8027d.jpeg

2020-11-26 12:29
Халхгол сумаас олдсон тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг аюулгүй болгожээ. Энэ сарын 20-нд тус сумаас тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгсэл илэрсэн тухай мэдээллийг холбогдох байгууллагуудад өгснөөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн мэргэжлийн бүлэг дөрөв хоногийн хугацаатай тус суманд ажилласан байна. Бүлгийг тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа А.Нямбаяр ахлан ажиллажээ. Тэд хайгуул, самналт […]

666-2-1-1.jpg

2020-11-26 12:18
НИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр цахимаар хуралдаж Улаанбаатарыг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2021 оны төсөв, нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-ын ээлжит II дугаар хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив. Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд 5 бүлгийн 21 дэд бүлэгт 717 төсөл, үйл ажиллагаа […]

kovid-5.jpg

2020-11-26 12:15
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав. Энэ үеэр коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 24,6 хувьд нь хуурай ханиалгах шинж тэмцэг илэрч байгаа талаар хэлсэн юм. Халдвар авсан хүмүүст илэрч буй шинж тэмдэг хувиар: 1. Хуурай ханиалгах – 24,6 хувьд нь 2. Толгой өвдөх – 21,3 хувьд нь […]

7u7wo-1024x683.jpg

2020-11-26 12:01
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед нийслэлийн зургаан дүүргийн эмзэг бүлгийн 10 мянган өрхийн дунд Ковид-19-ын халдварын тандалтын шинжилгээ хийж, амны хаалт олгох ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлыг УНТЭ, УХТЭ, ГССҮТ, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв болон Нийслэлийн  нийгмийн халамжийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ГССҮТ-өөс мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг Хан-Уул болон Баянгол дүүрэгт […]

eneene-1024x683.jpg

2020-11-26 11:54
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав. Энэ үеэр тэрбээр коронавирусийн халдварын нийслэл хотод гарсан өвчлөлүүдийг дүүрэг, хороог тус бүрээр нь танилцууллаа. Улаанбаатарт бүртгэгдсэн эхний тохиолдлын хавьтал 52 хүн өвчилсөн бөгөөд 9 байршилд халдвар гарсан байгаа. Төмөр замын 3 байршилд 11 хүн өвчилсөн байна. Халдвар ихэвчлэн гэр […]

31329489.altvi6oxk5.W665-1-1.jpg

2020-11-26 11:45
43-44 насны хоёр иргэн Сэлэнгийн голын усанд живж осолджээ. Тодруулбал, Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр баг “Сэлэнгэ” амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын […]