Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.

Энэ үеэр коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 24,6 хувьд нь хуурай ханиалгах шинж тэмцэг илэрч байгаа талаар хэлсэн юм.

Халдвар авсан хүмүүст илэрч буй шинж тэмдэг хувиар:
1. Хуурай ханиалгах – 24,6 хувьд нь
2. Толгой өвдөх – 21,3 хувьд нь
3. Хоолой хөндүүрлэх – 18 хувьд нь
4. Нусгайрах – 14,8 хувьд нь
5. Халуурах – 13,1 хувьд нь
6. Жихүүдэс хүрэх – 11,5 хувьд нь
7. Үнэр амт алдагдах – 9,8 хувьд нь
8. Хамар битүүрэх – 8,2 хувьд нь
9. Хамар, хоолой хуурайших – 6,6 хувьд нь
10. Ядрах – 4,9 хувьд нь
11. Дотор муухайрах – 3,3 хувьд нь
12. Хоолонд дургүй болох – 1,6 хувьд нь
13. Үе мөч өвдөх – 1,6 хувьд нь
14. Нүд улайх – 1,6 хувьд нь
15. Цээж хөндүүрлэх – 1,6 хувьд нь
16. Амьсгаадах – 1,6 хувьд нь
17. Хавиргаар хатгуулах – 1,6 хувьд нь

Иргэн танд дараах шинж тэмдгүүд илэрвэл доорх дугаарт хандан зөвлөмж, зөвлөгөө аваарай.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн