Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.
Энэ үеэр тэрбээр коронавирусийн халдварын нийслэл хотод гарсан өвчлөлүүдийг дүүрэг, хороог тус бүрээр нь танилцууллаа.
Улаанбаатарт бүртгэгдсэн эхний тохиолдлын хавьтал 52 хүн өвчилсөн бөгөөд 9 байршилд халдвар гарсан байгаа. Төмөр замын 3 байршилд 11 хүн өвчилсөн байна.
Халдвар ихэвчлэн гэр бүлийн гишүүдэд тархаж цаашлаад бариа засал хийлгэсэн, нэг орцны оршин суугчид, караокед орсон, төрсөн өдөрт оролцсон хүмүүст өвчлөл бүртгэгдэж байгаа. Мөн иргэдийн оршин суудаг хаяг болон иргэний үнэмлэх дээрх хаяг зөрөөтэй байгаа учраас дүүрэг дээрх өвчлөлийн тоо өөрчлөгдөж байгаа гэдгийг онцлон хэлсэн юм.
Улаанбаатарт 63 тохиолдол бүртгэгдээд байна.
Үүнд:
Баянзүрх дүүрэгт 17 тохиолдол 4,10 дугаар хороо
Баянгол дүүрэгт 16 тохиолдол 1,2,3,4,6,7,9,10,18 дугаар хороо
Сүхбаатар дүүрэгт 11 тохиолдол 12,13,16,18 дугаар хороо
Сонгино хайрхан дүүрэгт 10 тохиолдол 7,16,19 дугаар хороо
Хан-Уул дүүрэгт 7 тохиолдол 10,16,21 дугаар хороо
Багануур дүүрэгт 1 тохиолдол 4 дугаар хороо
Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол 19 дугаар хороонд тус бүр бүртгэгдсэн байна.
Л.Баяр