Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Эрүүл мэндийн яамнаас сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүргэхээр 24 цагийн хугацаанд Дохионы хэлний видео дуудлага нэртэй фэйсбүүк хаягийг ажиллуулж, зөвлөгөө өгч байгаа” талаар мэдээлэв.
Түүнчлэн коронавирусийн үед гэртээ байх нь халдвараас хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэсэн юм.