11-25.jpg
2021-10-25 12:31
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд өнөөдөр (2021.10.25) 11.00 цагт “Жишиг үнэ ба АМНАТ” сэдэвт хэлэлцүүлэг эхлэв. БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний үнэ өсч байгаа ч Монгол Улс дэд бүтэц, хил гаалийн асуудлаас болж зах зээлээс тусгаарлагдаж, ашиг хүртэж чадахгүй байгаа юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жишиг үнийг хэт өндрөөр тооцож байгаа нь […]

kb.com-news-1024x683.png
2021-10-25 11:52
Ухаалаг утастай байхад цүнх, хэтэвч, банкны карт аль алиныг нь авч явах хэрэггүй болсныг та мэдэх үү. Банкны олон картаа Pass аппликэйшнд холбосон байхад төлбөр тооцоо хийхдээ ямар нэгэн төхөөрөмжид хүрэлцэх шаардлагагүйгээр гар утсаараа хийчихдэг болсон билээ. Тэгвэл ХААН Банк ухаалаг хэтэвч Pass аппликэйшн ашиглан төлбөр тооцоогоо хийж буй харилцагчдынхаа дунд iPhone 13 гар утасны […]

01-106.jpg
2021-10-25 10:51
Засгийн газар, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын түвшинд Ч.Сайханбилэгийг Монголд авчрах талаар ярилцаж, эхний ээлжинд Интерполоор дахин эрэн сурвалжлуулна гэдэг дээр тохиролцсон сурагтай. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ, прокурорын байгууллагууд Дубайн гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх мэт хэргүүдэд шалгаж байгаа бөгөөд түүний байцаалт дутуу байгаа юм. Ч.Сайханбилэг нь хоёр жилийн өмнө […]

13-16.jpg
2021-10-25 10:35
АН-ын УИХ дахь бүлгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр АТГ-т улстөрчдийг шалгуулах хүсэлт өгөхөөх очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Асашёорюү Д.Дагвадорж болон Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарыг АТГ-д шалгуулна гэдгээ өчигдөр Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан юм. Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн зуслангийн байшинг олон нийтэд дрон ашиглан лайваар […]

-нүүр-1-1024x552.jpg
2021-10-23 11:56
Улс үндэстний хүн ам, эдийн засаг, шинжлэх ухааны дэвшил, сэтгэхүйн хэмжээс, соёлын чиг хандлагын төв цэг нь болсон нэг саяас дээш оршин суугчтай хотыг Метрополис гэдэг. Энэ нэр томъёонд Улаанбаатар хот маань багтдаг болоод цөөнгүй жилийг ардаа үджээ. Гэвч метрополис хотод өөрийн давуу тал байдгийн нэгэн адил өөрийн сул тал ч гэж бий. Жишээ нь, […]

09-32.jpg
2021-10-22 12:44
Вашингтон Хятадтай хүйтэн дайн хийхийг хүсэхгүй байгаа ч байр сууринаасаа ухрахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гаргийн орой мэдэгджээ. Тэрбээр Мэрилэнд муж улсын Балтимор хотод иргэдтэй уулзах үеэрээ ийм мэдэгдэл хийсэн байна. “Би БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхдээ бусад удирдагчидтай харьцуулахад их зүйлийг ярьж, их ч цаг зарцуулсан. Байден Хятадтай шинэ хүйтэн дайн […]

02-91.jpg
2021-10-21 18:40
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг өнөөдөр Шүүхээс гаргаад байгаа. Харин Д.Хаянхярваа Монгол Улсын Ерөнхий прокурор, Б.Жаргалсайханд хандаж, хүсэлт гаргажээ. Миний бие Улсын Их Хурлын гишүүнээр 12 жил ажиллаж 2020 оны зургадугаар сард бүрэн эрхийн хугацаа дуусч, мөн оны аравдугаар сарын 12-ны өдрөөс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Ажилд […]

01-96.jpg
2021-10-21 14:08
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг цагдан  хорих хугацааг сунгуулах эсэхийг шийдвэрлэх хуралдаан боллоо. Өнлөө 10:00 цагт эхэлсэн шүүх хурлаас УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэжээ. Д.Хаянхярвааг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 […]

logo.jpg
2021-10-20 14:10
Монгол Улсын Үндэсний язгуур эр ашгийг мөнхөд дээдлэх, Улсын хөгжлийг цоо шинэ эринд гаргах их үйлсийг түүчээлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилготой, төвийг сахисан Монголын төв Намыг үүсгэн байгуулах  2021 оны 11 сарын 07-ны өдрийн 10 цагаас болох Их хурал цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилж, 2021 оны 12 сарын 21-ний […]

02-74.jpg
2021-10-19 10:25
Нийслэлийн удирдлагууд  есдүгээр сард Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх вэ гэдэг нэгдсэн төлөвлөгөөтэй ажлыг зохион байгуулж, 12 дугаар сарын 31-ний дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвийг цэгцэлж, шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллана гэдгээ мэдэгдсэн. Иргэд, олон нийт https://ulaanbaatar2040.mn/  вэб хуудас, “Улаанбаатар 2040” Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгсэл болон харьяа хороогоор […]