БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар боллоо

2023-07-05 15:521min0
e8271c9b79df180cb37f951bb75eddf1_x3

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны талаар ярилцаж, харилцан санал солилцохоор  НЭМҮТ-ийн захирал доктор, дэд профессор С.Өнөрсайхан Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн төлөөлөл, БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ли Сам Сик, тус нийгэмлэгийн Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Су Жун Э,  Жеонбук салбарын захирал Квон Ө Со, Улсан салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга Ким Ён Сук, Геонги салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн хөтөлбөрийн менежер Ли Чун Ми болон Ханьяанг их сургуулийн Спортын тэнхимийн профессор Ким Сун Мин, Ханьяанг их сургуулийн Хүнс, хоол тэжээлийн тэнхимийн профессор Өм Э Сон нарыг хүлээн авч уулзлаа.

photo_2023-07-04_19-20-15 БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар боллоо

Энэ сарын 4-нд болсон уг уулзалтад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Ганчимэг, ХСХАБА-ны дарга Ж.Баясгалан, ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа, СУА-ны даргын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгч Б.Баярмаа болон холбогдох мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд мөн оролцсон юм.

photo_2023-07-04_19-20-18 БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр зочид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэх, хүнсний аюулгүй байдал, хооллолт, шим тэжээлийн чиглэлээр харилцан судалгаа хийхийн зэрэгцээ вакцинжуулалтын асуудлаар санал солилцлоо.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй