Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн тодорхой байршлуудад хүчдэл тасалжээ

2023-07-05 15:551min0
5bc7015077a50-810x500-1

Барилга байгууламж, цахилгаан тоног төхөөрөмж рүү ус орсон тул Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн тодорхой байршлуудад хүчдэл тасалжээ.

Харин хэзээ залгах талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн инженер Ш.Хосбаяраас тодруулахад “Байгалийн гамшиг, аюултай үзэгдэл тохиолдож буй учраас буцааж залгах тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Үерийн гамшиг бүрэн арилсны дараа үзлэг шалгалт хийсний үндсэн дээр хүчдэлийг эргэн залгана.

Нийт 4-5 байршилд 320 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.

                 Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй