Сэлбэ голын эргэн тойронд

2023-07-05 18:062min0
IMG_0077

Сэлбэ голын үерийн далан сэтэрч, голын эрэг дагуух хотхон, хороолол усанд автаад байна.

Ойр орчмын зам усаар дүүрсэн, явахад хүндрэлтэй байгаагийн дээр тогтсон үерийн усыг соруулахад багагүй хугацаа шаардагдах аж.

IMG_0071-640x480 Сэлбэ голын эргэн тойронд IMG_0072-640x480 Сэлбэ голын эргэн тойронд

IMG_0076-640x480 Сэлбэ голын эргэн тойронд

 

Гамшгийн үеийн ажилд туслахаар дүүргүүдийн зам цэвэрлэгээний ажилтнууд сайн дураараа нэгдэж, ажиллаж байна. Өдрийн хоолоо ээлжлэн гадаа яаравчлан идэх тэд зориулалтын хувцас бээлийгүй хэдий ч  эргээд хэвийн байдалд орох хүртэл чадах чинээгээрээ туслана гэв.

IMG_0069-640x480 Сэлбэ голын эргэн тойронд IMG_0070-640x480 Сэлбэ голын эргэн тойронд     IMG_0077-640x480 Сэлбэ голын эргэн тойронд

Засварын ажил явагдаж байх үеэр туслах материал буулгаж байсан том автомашины зогсож байсан газар нурж хүндрэл үүссэн юм.

IMG_0081-640x480 Сэлбэ голын эргэн тойронд IMG_0082-640x480 Сэлбэ голын эргэн тойронд

 

Байрнуудын тог тасарч хүмүүс үерийн бохир усыг углааштай гатлаж, гэрээсээ “дайжиж” байлаа.

IMG_0093-640x480 Сэлбэ голын эргэн тойронд

IMG_0094-640x480 Сэлбэ голын эргэн тойронд

Байрны доор байрлах дэлгүүрүүдийн тог тасарч үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон.

IMG_0099-640x480 Сэлбэ голын эргэн тойронд

А.Намуундалай

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй