846.jpg
2021-11-24 17:31
Засгийн газрын өнөөдрийн /2021.11.24/ хуралдаанаар зарим агентлагийн даргын томилгоог хэлэлцсэн.  Ингэхдээ Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилсон. Тэгвэл мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг томилсон байна. Түүний тамгыг өнөөдөр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар гардуулж өгчээ.

478-1.jpg
2021-11-24 13:55
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий хороо буюу ТУЗ өнөөдөр /2021.11.24/ хуралдаж  УБТЗ-ын даргыг томилох асуудлыг эцэслэн шийдэх ёстой байв. Гэвч хурал долоо хоногоор хойшилсон байна. Засгийн газар болон салбар яамнаас нь АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг Улаанбаатар төмөр зам ХНН-ын даргаар томилохоор ОХУ-руу саналаа явуулаад байгаа юм.

457-1.jpg
2021-11-24 13:29
Шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан Олон улсын харилцааны хүрээлэн, ДХИС-ийн Удирдлагын академитай хамтран  үзүүлэх хичээлийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас зохиожээ. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон Төрийн төв захиргааны байгууллагуудын удирдах түвшний албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчдын манлайлал, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага, стратегийн түвшинд хамтын ажиллагааг зохион байгуулах, төрийн албаны манлайлал, […]

6-11.jpg
2021-11-24 11:40
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны салбарын 100 жил, ШУА-ийн 60 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүст төрийн одон, медаль гардууллаа. Энэ өдөр Ардын багш, академич, профессор Ч.Авдай Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бол Малын гавьяат эмч, профессор Б.Бямбаа, академич Т.Дорж нар Ардын багш боллоо. Харин Шинжлэх ухааны гавьяат  зүтгэлтэн цолоор академич Ц.Баатар, Боловсролын хүрээлэнгийн cекторын […]

54-2.jpg
2021-11-24 11:28
“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор “Шинэ хоршоо-Шинэ хөдөө” төслийг санаачлан, загвар хоршооны ТЭЗҮ боловсруулаад байна. Энэ хүрээнд анхны загвар хоршоог Хэнтий аймгийн Баян-Овоо суманд байгуулж, улсын хэмжээнд жишиг болгон хөгжүүлэхээр тус сумын иргэдтэй уулзалт зохион байгуулсан. 2011 онд батлагдсан “Хөдөө аж ахуйн […]

01-45.jpg
2021-11-24 11:12
ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа ковидын үед лабораторийн хэрэгслийн худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгж, компаниудад давуу байдал бий болгож үүнийхээ хариуд авлига авсан, мөн компаниудын захирлуудтай нь тохиролцож үндсэн үнээс өндөр үнээр худалдан авч түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан үйлдэл шалгалтын ажиллагааны явцад тогтоогдсон байна. Тэрээр авлига авснаа хүлээн зөвшөөрч, […]

457-1024x648.jpg
2021-11-23 17:40
Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын 22-29-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна. Урьдчилсан төлөвөөр долоо хоногийн эхний хагаст нийт нутгаар дулаарах боловч хугацааны эцсээр ихэнх нутгаар цас орж, хүйтрэх юм байна. Хур тунадас: 23-нд баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, […]

78-14-1024x648.jpg
2021-11-23 16:39
Гадаад улсад суралцаж буй оюутнуудын талаарх болон БНХАУ руу зорчих хүсэлтэй иргэдийн талаар мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өнөөдөр танилцууллаа. Одоогоор манай улсын 170 гаруй мянган иргэн дэлхийн 90 орчим улсад ажиллаж, амьдарч байна. Тэдний 46 мянга нь оюутан сурагчид байгаа юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас оюутан сурагчид хилээр нэвтэрч, суралцаж буй улсдаа […]

-нүүр-1024x552.jpg
2021-11-23 15:52
Ковид-19 цар тахал эрүүл мэндийн салбарт хөрөнгө хаях ёстойг дэлхий нийтэд ойлгуулсан өдөр хоногууд үргэлжилж байна. Монголд ч ялгаа алга. Бүтэн хоёр жилийн турш коронавирустэй “гардан тулалдсан” эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудал, олон жилийн турш гар хүрээгүй шахуу эмнэлгийн барилгын засвар, тоног төхөөрөмж гээд олон л зүйлийг ил болголоо. Гэхдээ энэ удаад эрүүл мэндийн салбарт […]

85-1.jpg
2021-11-23 13:36
Ergelt.mn мэдээллийн сайт дээр “Херо Баатар төсвийн мөнгийг ингэж иддэг” нэртэй нийтлэл гарсантай холбогдуулж, “Херо Энтертайнмент’’ мэдэгдэл гаргажээ. Тус сайтын нийтлэлд найруулагч Б.Баатарын хамаарал бүхий хүмүүс мөн “Херо Энтертайнмент’’-ийн ажилтнууд төсвөөс буюу Соёлын яамнаас мөнгө гаргуулж авсан гэх баримтыг дурджээ. “Херо Энтертайнмент’’-ийн мэдэгдлийг бүрэн эхээр нь, баримтын хамт хүргэж байна. ‘’Улс төрийн зорилтот удаа дараагийн […]