НЗДТГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийж, хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэж, үнэлгээ хийсний дараа дүүрэг рүү шилжүүлэн, дүүрэг тэдгээрийг нэгтгэн нийслэл рүү шилжүүлсний дараа Улсын онцгой комисс хүлээн авч, дараагийн шатны арга хэмжээг авах аж.
Энэ ажлыг энэ сарын 24-ний дотор хийх шаардлагатай. МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчийн буюу экспертизийн үйлчилгээгээр хохирлыг тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Даатгалд хамрагдсан иргэн болон ААН хохирлын бодит дүгнэлтийг үндэслэн даатгалдаа хандах боломжтой юм байна.