03-2.jpg
2021-12-03 09:13
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр болон тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгийг олгох хуваарийг ХХҮЕГ-аас танилцууллаа. Арванхоёрдугаар сарын 13-наас хүүхдийн мөнгө, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ болон тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг олгоно.

02-4.jpg
2021-12-03 09:05
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хэлэлцэн шийдвэр гаргав. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Хаянхярваагийн нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасаж, зорчих эрхийг нь таван сар хязгаарлан, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Мөн шүүгдэгч Ш.Уртнасанд зорчих эрхийг нь зургаан сар хязгаарлах, 23 сая төгрөгөөр торгох, Ш.Доржрагчаад нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил […]

5-1.jpg
2021-12-02 17:31
Эрээн боомтоос орж ирэх чингэлгийг тээвэрлэж авчраад Амгаланд байрлах логистикийн төв дээр гол ачаануудаа буулгахаар зохицуулалт хийгдэж байгаа аж. Амархан муудах, температурын горим шаардах ачаануудыг ачаа хүлээн авагч нар өөрийн агуулахдаа буулгана. Улаанбаатарт орж ирсэн чингэлэгтэй ачаануудыг ямар нэг сааталгүйгээр хурдан хугацаанд суллаад буцаах ажил дээр Тээврийн цагдаагийн албатай хамтрах бөгөөд хүлээн авах, ачих буулгах […]

44-6-1024x561.jpg
2021-12-02 11:32
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монголын наадамд ардын хүүхэд түрүүлж болдоггүй, ноёны бөх заавал түрүүлдэг байсан зүйлийг сэргээж байгаа юм байна. Шүүхийн […]

00-3.jpg
2021-12-01 17:01
“МИАТ” ТӨХК-ийн Берлин хот дахь Төлөөлөгчийн газраас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна. “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан дараах улсаас ирж буй гадаад улсын иргэдийг ХБНГУ-д нэвтрэхийг хориглож байна. Үүнд: ӨАБНУ, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик ба Зимбабве улс орно. Эдгээр улсад сүүлийн 14 хоногт зорчсон ба дамжин өнгөрсөн гадаадын иргэдэд […]

4-18.jpg
2021-12-01 16:19
Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Япон Улсын засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд “Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (20) “-г авахаар шийдвэрлэлээ. (Омикрон хуулбарын тархалтыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ). 1. “Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (19) (2021 оны 11-р сарын 5-ны өдөр)”-ыг үндэслэн гадаадын иргэдийн шинээр нэвтрэхийг түр […]

87.jpg
2021-12-01 12:32
“Оюутолгой” ХХК-иас байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Тус компани байгаль орчинд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажиллаж байгааг онцлов. Энэ хүрээнд бэлчээрийг 100 хувь нөхөн сэргээх чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж. Тодруулбал, 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийж, мод үржүүлгийн талбай, хог хаягдлаар бордоо хийх зэрэг ажлыг  хэрэгжүүлж буй […]

23.jpg
2021-12-01 11:59
Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ. Тодруулбал, Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын визийн зөвшөөрлийн хүсэлтийг immigratiom.gov.mn-ээр зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авч, яаралтайгаар ажлын гурав хоног, энгийнээр ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх аж. ГИХГ Хэрэв визийн зөвшөөрөл хүсэхдээ шаардлагатай […]

895.jpg
2021-12-01 11:23
Хүний эрхийн Үндэсний комиссоос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээ, үйлчилгээний нөхцөл байдал, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд аравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтыг комиссын гишүүн Г.Нарантуяа удирдаж, комиссын референт Ч.Ариунаа, Б.Нандинцэцэг, С.Энхзаяа, гишүүний туслах А.Балдангомбо, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаа, Комиссын гэрээт зөвлөх, сэтгэл […]

4521-1024x689.jpg
2021-12-01 10:25
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн “Рашаант” гэдэг газар арваннэг дүгээр сарын 30-ны өдрийн 06:58 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 07:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын тамгын газраас мэдээлжээ.