Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Манлай уяач П.Энхмөнх Хүй 7 худгаас эртний 2 эмээл, хазаар, зааны ясан хөөрөг, жижиг мөнгөн аяга, Тод манлай уяачийн зэндмэнэ эрдэнийн оройтой малгай зэргээ хулгайд алдсан. Манлай уяач П.Энхмөнх, “Ааваас минь өвлөн ирсэн энэ эмээл хазаар хоёрыг л бүрэн бүтэн олчих юмсан. Үлдсэн нь ч дүүрч. Олж өгсөн хүнд нь бүрэн тавилгатай 2 өрөө байр авч өгье. Та бүхэн олонд түгээж өгч тус болно уу” хэмээжээ.
Уг хэргийг СХД-т шалгаж байгаа аж.