Нэгэн иргэн цахим хуудаснаа “Баяр наадмын өдрүүдээр архаг хүнд өвчтэй өндөр настангууд төдийгүй залуучууд ЯТТ тусламж үйлчилгээ авах нь эрс нэмэгдэж, СХНЭ насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг буюу бидний ярьдагаар сэхээний тасагт яг одоо гэхэд л 10 насан хүрэгчид хүүхдийн сэхээн дээр тусдаа бас хүнд хүүхдүүд үхэл амьдралын зааг дээр тэмцэж байхад энэ залуухан хулгайч эрчимтийн өвчтөнг шинжилгээнд хамруулж байхад өрөөнөөс компьютерийн процессор хулгайлжээ. Аврал эрж эмнэлэгт итгэсэн сандарч тэвдсэн ар гэрийнхэн амралтын өдрөөр дуудагдаж ирсэн эмнэлэгийн ажилчдын ар хударгаар яаж хулгай хийж чадаж байна аа.Энэ тусгай зориулалтын дүрс оношлогооны процессор” хэмээн нийтэлсэн.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Энэ үйлдлийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна” хэмээлээ.
Эх сурвалж: https://ubn.mn/p/47200