wfglfr_imported_image_x974-1280x853.jpg
2024-03-18 12:07
Толгойт дэд төвийн Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын үйл явц, Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууцны төслийн ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцав. Толгойт дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34 болон 35 дугаар хороог хамарсан нийт 153.4 га газарт нийгмийн барилга […]

nebkd5_iceland_laav_x974.jpg
2024-03-18 12:04
Исланд арал улсын Рейкянес хойгт оршдог галт уул Бямба гарагийн орой дэлбэрч, их хэмжээний лаав хүн амын суурьшлын бүс рүү урссан байна. Уг галт уул өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш дөрөв дэх удаагаа дэлбэрсэн нь энэ юм. Исландын Цаг Уурын Алба лаавын урсгал Ням гарагийн өглөө удааширч, Сварценги цахилгаан станцын ус дамжуулах хоолойгоос 200 метрийн […]

Screenshot-2024-03-15-180345.png
2024-03-15 18:04
Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Түүнийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Төрийн ордонд тайлбар мэдээлэл […]

Screenshot-1605-810x500.png
2024-03-15 17:54
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.03.15/ шар усны үер буусан Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа. Энэ үеэр тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд нэг ч усны хаялага байхгүй. Байсан усны хаялгийг нь дараад том, том орон сууц барьчихсан. Энэ бол маш том гэмт хэрэг. Туул голоос урагш бүх усны хаялага хийж байсан худаг байсан […]

Screenshot-2024-03-15-112815.png
2024-03-15 11:28
“Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байгаа. Тодруулбал зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна” хэмээн хотын Х.Нямбаатар өнгөрсөн сарын 29-нд мэдэгдэж байв. Гэвч өнөөдөр нийтийн тээврийн автобусанд сууж байгаа иргэдийн толгойг тоолсонгүй. Энэ талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас/ННТГ/ тодруулахад “Автобусанд сууж байгаа иргэдийг тоолох […]

sbtsuo_8BC7FE81AF7254F16_x974-1280x854.jpg
2024-03-15 11:25
1.7 сая хүн амьдарч байгаа нийслэл хотод түгжрэл, утаа, сургууль цэцэрлэгийн хүртээмж, нийтийн тээврийн хүрэлцээ гээд тоочоод баршгүй түмэн зовлон бий. Нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй байж иргэдээ унах унаа, барих таксигаар нь хааж боож хөдөлгөөн сийрүүлнэ гэдэг бол арга ядсан зохицуулалт. Асуудлыг том зургаар нь бид харах ёстой гэж Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэллээ. “Бид […]

Screenshot-2024-03-15-111546.png
2024-03-15 11:16
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан. Энэ үеэр долоон хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж, 100 орчим айл эд хөрөнгөөрөө хохирсон. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажиллаж буй. Энэ хүрээнд нийт найман төрлийн […]

171037535165f241b74e9ca.jpg
2024-03-15 11:13
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаанд 100 000 хүн тутамд дунджаар 9.2 хүн амиа хорлож байгаа талаар дурджээ. Энэ үзүүлэлт Монгол Улсын хувьд 17.9 байна. Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр нийт нас баралтын 2.4-3 хувь нь амиа хорлосон шалтгаантай байна. Тэр дундаа эрэгтэйчүүд 80-аас дээш хувийг эзэлж байна. Эх сурвалж: https://www.toim.mn/article/7df42c0a

171046113865f390d29c163.jpg
2024-03-15 11:09
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч, Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Ардчилсан […]

171046087265f38fc87a1ee.jpg
2024-03-15 11:04
УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрдсэн танхимын сүүлийн хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хуулийн дагуу тэд 75-аас доошгүй ажлын өдөр чуулах ёстой. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй […]