Тэрбээр “Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээлэл өгье. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэхдээ би гэм буруугүй учраас давж заалдана. Хүн өөрийгөө мэддэг шүү дээ. Би гэм буруугүй гэдгээ хэлье. Давж заалдах болно. Шүүхийн процесс дуусаагүй, шийдвэр эцэслэн гараагүй байна. Цаг нь болохоор баримттай нотолгоотой мэдээлэх болно. Юмны үнэн мөн нь олдоно. Тиймээс та бүхэн битгий зохиол бичиж, гүтгээрэй. Үүнийг улс төрийн захиалгатай гэж хардаж байна” гэлээ.
Эргэн сануулбал, Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Харин шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар, З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: https://eguur.mn/481735/ Э. Үүрийнцолмон