mungu-1-1280x800.jpg
2022-08-22 11:00
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны наймдугаар сарын олголтын хуваарийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гаргасан билээ. Энэ сард ахмад настны тэтгэврийг 15, 25-нд олгох бол хүүхдийн мөнгийг 22-ны өдрөөс буюу өнөөдөр олгож эхэлнэ. Харин олон хүүхэдтэй өрх толгойлсон эх болон эцгийн тэтгэмжийг наймдугаар сарын 18-нд олгосон юм.

suuuuu.png
2022-08-22 10:17
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадам өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Эл бүжгийн наадамд оролцохоор японоос 170 гаруй бүжигчид, хөгжимчид ,уран бүтээлчид мөн парламентын гишүүд хүрэлцэн ирээд буй. Бүжгийн наадам өглөө 09:00 цагаас эхэлсэн бөгөөд 22:30 цаг хүртэл үргэлжилнэ. Эл наадмын хөтөлбөртэй танилцана […]

shoroo.jpg
2022-08-22 09:49
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 1 дүгээр буудлын дэргэд шороо нурж, 2 хүн дарагдсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан очиход гэрээт ажилчин иргэн Л /22 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/ нар 7 метрийн гүнтэй нүхэнд бохирын шугамны кольцо суурилуулж байх явцад шороо нурж, дарагдсан байжээ. Цогцсыг 7 метрийн […]

uih-1.jpg
2022-08-22 09:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар зарласан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт болно. Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 2 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж, цаг үеийн мэдээлэл сонсох аж. Ээлжит бус чуулган энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.

bat-1.jpg
2022-08-22 09:14
Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой гэх хэд хэдэн асуудал яригдах болсон. Тэгвэл түүнээс тайлбар авахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид хоёр удаа дууджээ. Х.Баттулга очоогүй байна. Эх сурвалжийн мэдээллээр АТГ-ынхан Х.Баттулгаас Хөгжлийн банкны зарим зээл, мөн томоохон төслүүд буюу алдагдсан боломжийн өртгийн талаар тодруулга, тайлбар авах гэсэн юм байна. Б.Очир Эх сурвалж: “Зууны мэдээ” […]

uil.jpg
2022-08-22 08:25
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно. 11.00 цагт Сүхбаатарын талбайд өрх толгойлсон эмэгтэйчүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй батлах шаардлагыг УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүргүүлнэ. Утас: 99014096 12.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Сүүн зам” бүжгийн наадам эхэлнэ. 14.00 цагт […]

zurhai-1024x673.jpg
2022-08-22 08:20
Аргын тооллын наймдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 25. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг […]

sam1.jpg
2022-08-19 17:35
Нарны зам дагуу болон Оросын Элчин сайдын яамны урд зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгалаа. Үзэгдэх орчныг хязгаарласан, зөвшөөрөлгүй байршуулсан самбаруудыг буулгаж, чөлөөлсөн талбайд замын мэдээлэх, зүг, чиг заах тэмдгүүдийг нэмэгдүүлж байгаа юм.

nuudel-1.png
2022-08-19 17:10
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулсан билээ. Монгол орны соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой уг фестивалийг Соёлын яамнаас зохион байгуулсан юм. Тус наадмын мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 15 гишүүнтэй бөгөөд ерөнхий шүүгчээр Соёлын өвийн үндэсний төвийн захирал, соёл судлалын ухааны […]

tarvas.png
2022-08-19 15:55
Тарвас идсэний дараа таны бие гэнэт муудвал түргэн дуудах хэрэгтэй ба учир нь тарвасын хордлого ихээхэн аюултай юм. Хордлогын шинж тарвас идсэнээс хойш 2-6 цагийн дараа илэрдэг. Энэ нь бөөлжих, дотор муухайрах, гэдэс өвдөх, суулгалт, халуурах, бие сулрах, толгой өвдөх зэрэг болно. Энэ бол үндсэн шинж юм. Харин хүнд хордлогын үед бие илүү муудах ба […]