Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 1 дүгээр буудлын дэргэд шороо нурж, 2 хүн дарагдсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан очиход гэрээт ажилчин иргэн Л /22 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/ нар 7 метрийн гүнтэй нүхэнд бохирын шугамны кольцо суурилуулж байх явцад шороо нурж, дарагдсан байжээ. Цогцсыг 7 метрийн гүнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн ажээ.