УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээгдэнэ

2022-08-22 09:30
uih

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар зарласан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт болно.

Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 2 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж, цаг үеийн мэдээлэл сонсох аж.

Ээлжит бус чуулган энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй