Тарвас идсэний дараа таны бие гэнэт муудвал түргэн дуудах хэрэгтэй ба учир нь тарвасын хордлого ихээхэн аюултай юм. Хордлогын шинж тарвас идсэнээс хойш 2-6 цагийн дараа илэрдэг. Энэ нь бөөлжих, дотор муухайрах, гэдэс өвдөх, суулгалт, халуурах, бие сулрах, толгой өвдөх зэрэг болно. Энэ бол үндсэн шинж юм. Харин хүнд хордлогын үед бие илүү муудах ба уруул хөхөрч болно: нитрат нь цусаар дамжин хүчилтөрөгч тарах явцад саад болох ба эд эс амьсгалахад нөлөөлдөг байна.
Анхны тусламж
Тарвасаас хордсон бол шууд л ходоодоо цэвэрлэж, энтеросорбент уух хэрэгтэй. Аль болох ихийг уугаарай. Энэ нь биед шингэн дутагдахаас сэргийлэх үйлчилгээтэйгээс гадна хорыг гадагшлуулахад чухал үүрэгтэй юм. Харин өвчин намдаах, суулгалтын эсрэг эм ууж болохгүй бөгөөд энэ нь их аюултай: эдгээр эм биеийн бодит байдлыг “нууж”, ходоодноос хорт бодис гадагшлахад саад болно.