Улсын хоёрдугаар төв эмнэлэг 2022 оны наймудугаар сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Ерөнхий захирлын А89 тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ.
Тус эмнэлгийн эмч, ажилтнуудын үндсэн цалин 10 хувиар нэмэгдсэнээр гарт олгох илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил өсөж, одоо авч байгаагаас 15-40 гаруй хувиар нэмэгдэх аж.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувьд үндсэн цалингаас гадна зэргийн, удаан жилийн, хандлагын нэмэгдэл, урамшуулал авдаг.
Түүнчлэн Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь улсын эмнэлгүүдээс анх удаа эмнэлгийн ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулдаг 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг байгууллагынхаа дэргэд нээн ажиллуулаад хоёр дахь жилдээ орж буй аж.
1 comment
Хамгийн их хүнд сурталтай ба хамгийн чадвар муутай эмч нартай эмнэлэг бол хоёрдугаар эмнэлэг юм.